ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ [zagvar]

2011-04-23 23:47

ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ

 

№___

 

______________ хот                                                                                200_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг)                                                                     сарын __ -ны өдөр

 

 

Нэг талаас _________________________________ (цаашид “Түрээслүүлэгч гэх”)

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

түүнийг ___________________ үндсэн дээр төлөөлөн ______________________,

                    (дүрэм буюу гэрээгээр)                                                                       (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нөгөө талаас _________________________________ (цаашид “Түрээслэгч гэх”)

     (иргэн, хуулийн этгээдийн нэр)

түүнийг __________________ үндсэн дээр төлөөлөн _______________________

                   (дүрэм буюу гэрээгээр)                                                                      (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

бид дараахь нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгууллаа.

 

1. Нийтлэг заалт

 

1.1. Түрээслүүлэгч энэхүү гэрээний хавсралт болон тодорхойлолт - жагсаалтад заагдсан эд зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх, ашиглуулахаар, эсвэл түр хугацаагаар ашиглуулахаар Түрээслэгчид шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

2. Гэрээний үнэ

 

Түрээслэгч эд хөрөнгийг хүлээн авч түрээсийн төлбөрийг ___________________ хугацаанд төлөх үүрэгтэй.

 

3. Төлбөрийн нөхцөл

 

3.1. Төлбөрийг _____________________________ хийнэ.

                                          (нэгэн зэрэг, үе шаттайгаар)

3.2. Төлбөрийг  _____________________________ хэлбэрээр хийнэ.

                               (төлбөрийн шаардлага, төлбөрийн даалгавар)

 

4. Үүрэг гүйцэтгэх хугацаа

 

4.1. Энэхүү гэрээний 1-д заасан эд хөрөнгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш _________ хоногийн дотор эд хөрөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн актын дагуу Түрээслэгчид шилжүүлнэ.

4.2. Түрээслэгч төлбөрийг _____________________________________ төлнө.

         (төлбөрийн хугацаа, нөхцөлийн дагуу)

4.3. Гэрээний үйлчлэх хугацаа:

            4.3.1. Эхлэл:   _______________________

            4.3.2. Төгсгөл: _______________________

 

5. Талуудын хүлээх үүрэг

 

5.1. Түрээслүүлэгчийн хүлээх үүрэг:

            5.1.1. Гэрээний нөхцөлийг бүрэн хангасан эд хөрөнгийг Түрээслэгчид цаг тухайд нь шилжүүлэн өгнө.

            5.1.2. Эд хөрөнгөд ___________ хугацааны дотор их засвар хийнэ.

            5.1.3. Түрээслүүлсэн эд хөрөнгийг аль болох ашигтай ашиглуулахаар зөвлөгөө өгөх буюу бусад туслалцаа үзүүлнэ.

5.2. Түрээслэгчийн хүлээх үүрэг:

            5.2.1. Эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл болон зориулалтын дагуу ашиглана.

            5.2.2. Эд хөрөнгийг эвдэж, гэмтээхгүй ашиглах, өөрийн зардлаар урсгал засвар хийнэ

5.2.3. Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлнө.

5.2.4. Гэрээ дуусгавар болмогц хэвийн элэгдэл хорогдлыг тооцон бүрэн бүтэн байдлаар эд хөрөнгийг буцаан өгнө.

 

6. Талуудын хүлээх хариуцлага

 

6.1. Талууд нь энэхүү гэрээний нөхцөлүүдийг биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүйн төлөө эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ.

6.2. Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн _______ хувийн торгууль хүлээнэ.

6.3. Хугацааг __________ хоногоос дээш хоногоор хожимдуулсан бол Түрээслүүлэгч гэрээг цуцалж өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардана.

6.4. Тухайн гэрээнд заагдсан бусад үүргийг гэм буруугийн улмаас биелүүлээгүй  тохиолдолд жилийн түрээсийн төлбөрийн ________ хувиар торгууль төлнө.

6.5. Торгууль төлөх нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх болон зөрчлийг арилгахаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

7. Давагдашгүй хүчин зүйл

 

7.1. Гэрээнд оролцогчдын хүсэл, зоригийн гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй дайн байлдаан, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, бүслэлт, хориг, газар хөдлөлт, усны үер, гал түймэр, бусад байгалийн аюулт үзэгдэл зэрэг нөхцөл байдлын улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний оролцогчид харилцан хариуцлага хүлээхгүй.

7.2. Төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн гэрчилгээ нь давагдашгүй хүчин зүйл байсан, мөн үргэлжилсэн хугацааны хангалттай нотолгоо болно.

 

8. Маргаан шийдвэрлэх журам

 

8.1. Гэрээний явцад талуудын хооронд үүссэн бүх маргаан, зөрөлдөөнийг талуудын хэлэлцээгээр шийдвэрлэнэ.

8.2. Хэрэв санал зөрөлдөөнийг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлэнэ.

9. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам

 

9.1. Гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

9.2. Учруулсан хохирлыг арилгахтай холбогдсон хууль тогтоомжид заасан үндэслэлээр 2 тал харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

 

10. Нэмэлт нөхцөл

___________________________________________________________________ ___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

11. Бусад заалт

 

11.1. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэнэ. Хууль зүйн хувьд хувь тус бүр адил хүчинтэй байна.

11.2. Гэрээний хавсралт:

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

            _____________________________________________________________

 

 

12. Талуудын хаяг

 

 

Түрээслүүлэгч:

 

Хаяг: _________________________

 

 

 

Утас:

 

 

 

Гарын үсэг:____________________

 

 

 

 

 

(Тамга, тэмдэг)

 

Түрээслэгч:

 

Хаяг: __________________________

 

 

 

Утас:

 

 

 

Гарын үсэг:______________________

 

 

 

 

 

(Тамга, тэмдэг)

 

 

Ангилал : Эрх зүй | Нийтэлсэн : Жанлав | Уншсан (20873) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл