Монгол улсын үндсэн хууль гэж юу вэ?

2010-12-27 08:09

Монгол улсын үндсэн хууль гэж юу вэ?

Монголчууд бид бага балчир байхаас шинжлэх ухааны салбаруудыг судлан Ньютоны нээсэн бүх ертөнцийн таталцлын хууль, Омын хууль, Д.И.Менделеевийн химийн элементүүдийн үелэх хууль гэх мэтчилэн олон хуулийн тухай мэднэ. Гэтэл бид боловсрол эзэмших явцдаа нийгэм дээр зохицуулалтыг хэрхэн хийдэг тэнд чухам ямар хууль үйлчилдэг, хэдэн онд ямар хууль батлагдсан тухай цухас л дурьдаад өнгөрдөг. Тэгвэл хууль гэж чухам юу вэ? Хууль байснаар бидэнд ямар ач тус үзүүлж байгаа вэ? Мэдээж хэрэг Хууль гэгч зүйл Монголд Ардчилалтай зэрэгцэж бий болоогүй юм. Найман зууны тэртээ Их засаг хуулиас авахуулаад одоог хүртэл улам л засаж сайжруулан ирсэн Үндсэн хууль хэрэгжиж байна. Гэтэл бид эрт дээр үеийн хууль хатуу чанга байсан гэхээс биш “Талын нүүдэлчин Монголчууд Татах нум тахир сэлмийн хүчээр Дэлхий дайдыг эзлэв” гэж шагшин магтан, өөрсдийгөө хөөргөдсөөр ирсэн. Дэлхийн дайдыг эзэлсэн Чингис хааны байлдан дагуулал нягт, хатуу чанга зохион байгуулалттай байсан нь хууль биелэлээ олж байсны нэгэн илрэл мөн. Тэгэхээр хууль гэдэг зүйл улс гүрэн, ард түмний тогтвортой, дэг журам, эмх замбараатай байдлыг сахиулагч гол хүчин юм. Орчин үе буюу одоогийн ардчилсан “мэдээлэлжсэн” нийгэмд хэрэгжиж буй Үндсэн хууль мөн л адил тодорхой заалтуудаас бүрдсэн бүх л зүйлийг эрх тэгш байлгах үүрэг бүхий бүгдээр дагаж мөрдөх дүрмүүдийн цогц юм. Хуулийн тусламжтай бид аливаа маргаантай асуудлуудыг, хуулийг зөрчих бүхий л зүй зохисгүй үйлдлүүдийг түүний хүрээнд зохих ёсны шийтгэл бүхий үр дагавартайгаар зөв зохистой шийднэ.

Одоогоор монгол улсад нийт 437 хууль хэрэглэгдэж, ашиглагдаж байна. Эдгээр хуулиуд дундаас бүх хуулийн гол тулгуур болж монгол улс ч төдийгүй дэлхийд данстай бүх улс орнуудын хувь Үндсэн Хуультай байдаг. Энэ нь нэрнээсээ л хүнд ойлгогдож байгаа юм. Үндэс гэдэг үг энгий үед хэрэглэхэд үндэс гарал үүсэл гэж аманд орж ирдэг. Тэгэхээр гарал үүсэл гэдэг ямар ч юмны эхлэлийг заасан үг байдаг, байсаар ч ирсэн. Тухайн улсын Үндсэн Хууль ямар байна, төдий чинээгээрээ дэлхий дахинд танигдана гэж би ойлгодог. Үндсэн хууль бол тусгаар тогтнолын гол бэлэг тэмдэгч болдог гэж зарим ном сударт тусгасан байдаг  Тэгвэл Үндсэн хууль гэх энэ ойлголтыг анх яаж хаана үүсэж хөгжиж ирсэн талаар бяцхан түүх дурдъя.

Дэлхийн хамгийн анхны бичигдмэл хууль анх Америкийн нэгдсэн улсад үүссэн гэж үздэг бөгөөд энэ хуулийг батлахад Америкийн Нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон. Александр Гамилтон, Жеймс медисон зэрэг хүмүүс түүхэн гавьяа байгуулж чадсан билээ.Тэр үед 13 Муж улс нэгдэн анх АНУ-г байгуулсан юм. та сайн ажиглаж үзвэл үүний одоогийн АНУ-ын төрийн далбаан дээр 13-н ширхэг од байдаг нь үүнийг илэрхийлж биелэгдэж байгаа юм. 1787 оны 5 сарын 27-нд нийт 9 муж улсыг төлөөлөн 29 төлөөлөгч Филадельфий муж улсын Мужийн захиргааны Ордон цугларчээ. Төлөөлөгчдийн хувьд хамгийн ахмад нь 81 настай, дундаж нас нь 43 байжээ. Энэхүү хурал нийт 18 өдөр болж үндсэн хууль батлагдсан юм. 1787 оноос хойш АНУ-ын үндсэн хуульд нийт 26 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч тэдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь “жижигхэн” нэмэлтүүд байдаг. АНУ-ын үндсэн хууль нь дэлхийн хамгийн анхны бичигдмэл үндсэн хууль бөгөөд үүнээс гадна дэлхий дээр хамгийн удаан оршин тогтнож байгаа үндсэн хууль билээ.

Ийн хамгийн анхны бичигдмэл үндсэн хуулийг Америкийн нэгдсэн улсад үүссэн гэж үздэг боловч зарим судлаачид эрдэмтэд Монголд хамгийн анх парламентийн засаглал үүсч тусгаар тогтнолоо зарлаж үндсэн хуулиа баталсан гэж үздэг. Тэгвэл хэзээ яаж баталсан бэ? Энэ асуулт XXI зуунд бидэнд тавигдлаа. Хүн бүр өөр өөр хариулт гаргах боловч ихэнхи тохиолдолд тэртээ 83 жилийн өмнөх 1924 онд БНМАУ-аа тунхаглан зарлаж Үндсэн хуулиа баталсан үеийг хэлэх болов уу. Энэ энийг логик сэтгэлгээ нь буруу байсныг монголын түүхийн явц бидэнд баталж байна. Тодруулбал бид тусгаар тогтноод 19-н жил боллоо. Олон хүмүүс 1924-онд манай улс анхны Үндсэн хуулиа баталсан биш билүү? Эсвэл 1911 онд халхын ноёд хутагтуудаар удирдуулж тусгаар тогтнолоо эхлүүлсэн шүү дээ? хэмээн эргэлзэх нь дамжиггүй. Зарим нь 1946 онд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж ВИСТИФАЛ-н зарчим хэрэгжсэн гэх биз? Тэгвэл 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд батлагдсан үндсэн хуулиар Зөвлөлтийн Үндсэн Хуулийг тунхагласнаар Монголыг Зөвлөлтийн дагуул улс болгожээ. Гэхдээ бидний өвөг дээдэс парламент төртэй цэргийн ардчилалтай байсан юм. Дэлхийн хамгийн анхны парламент 1265 онд Ангилд үүссэн гэж дэлхийн түүхэнд бичигсэн байдаг ч үнэн нь төв азийн тал нутагт XII зуунд үүссэн байна. 1189 онд Онон голын хөвөөн дээр нүүдэлчидийн Их Хуралдай болж Тэмүүжинг хаанаар сонгож байлаа. Дэлхийн талыг морин дээрээс эзэлсэн манай Чингис Хаан Их Хуралдайгаар сонгогдож байсан түүхтэй. Энэ цаг мөчөөс өмнө нь XII зууны хоёрдугаар хагаст ороход 20-н жил дутуу байхад1130 онд Монголын Тал нутагт Бурхан Халдун ууланд нүүдэлчидийн анхны Их хуралдай чуулж Хабулыг хамаг Монголын хамгийн анхны хаанаар сонгож байсан түүхэн баримт бидэнд бий. Энэ бүхнээс үзэхэд бид Парламентийн уламжлалтай улс үндэстэн байсан нь батлагдаж буй. Бид ийм агуу дээдэстэй улс үндэстэн, бид Парламент засаглалтай байсан дайчин ард түмэн. Монголчууд XIII зуунд дэлхийг хамгийн анх глобалчилсан. Германаас Солонгос хүртэл Хойд мөсөн Далайгаас Энэтхэгийн Далай хүртэл байлдан дагуулахдаа шашин шүтлэг гарал угсаа арьс өнгө үндэс угсаа үл ялгаварлан гагцхүү Их засаг хуулинд захирагд хэмээдэг байжээ. Тэгвэл өнөөдөрийн Монголын нийгэмд хэрэглэгдэж байгаа Үндсэн хууль нь 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ.Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг эрхүүдийг олгоно. Мөн засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг. Уг хуулинд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуулийн өөрчлөлтийг тусгасан бөгөөд уг хуулийг БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛаас баталж гаргасан бөгөөД уг хуулийг шинэчилсэн хүмүүсийн тухайД гэвэл : БНМАУ-ЫН АИХ-ЫН ДАРГА Ж.УРТНАСАН, Б.ЧИМИД ,С.ТӨМӨР, Н.ЛУВСАНЖАВ, Ж.АМАРСАНАА, Д.БАТБААТАР, Д.ГАНБОЛД ,Б.МАНДАХБИЛЭГ, Ж.НАРАНТУЯА, Б.ОДОНЖИЛ, Ж.ЭЛБЭГСАЙХАН, Б.ЭНЭБИШ нар оролцсон байна.

 

 

Ангилал : Эрх зүй | Нийтэлсэн : Жанлав | Уншсан (6353) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Түмэннаст :
    2014-02-13 19:21

    "Үндсэн хууль"-ийг тодорхойлсон Монгол болон Гадаад эрдэмтэдийн тодорхойлолтыг хаанаас олж болох вэ?? туслаач

  2. agulai :
    2013-10-29 21:55

    амжилт хэрэгтэй мэдээлэл байна

  3. Ганболд :
    2013-10-21 05:40

    Дээрхи ээ жишээлэн бяцхаан тайлагнавал: "ХҮН АЛЖ БОЛОХГҮЙ"-г УИХ хуульчлан тусгасаны дагуу ЗГ "аюулгүй байдлын асуудлыг анхааруулан" журамлаж, ШҮҮХ санаатай, санамсаргүй үйлдсэн эс үйлдсэн тул тэгсүгэй ингэсүгэй гэж захирамжлаал болмоор шиг ккк. Одоо ч ийм бгаа гэх байх үгүй дээ "кран унаж унагааж хүн алж болохгүй" гэж УИХ батлах боломжгүй!? ЗГ-н барилга барих журмыг зөрчсөн? тул эрүү, иргэний, хөдөлмөрийн хуулийн тэр заалт зөрчигдсөн? тул ШҮҮХээс "иргэнийг тэгж яллав! ЗГ-г журмаа хангуулаагүй тул УМХГ, барилгын яаманд тийм хариуцлага хүлээлгэв! хүний амьд явах эрхийг хангаж чадаагүй тул УИХ ийм хуульд өөрчлөлт оруулав эсвэл хяналт тавиагүй тул тус дүүргээс нэр дэвшигчид, тухайн хөтөлбөрийг дэвшүүлэгч намд тэгж хариуцлага үүрүүллээ! гэхчлэн ТОДОРХОЙ ШУДРАГА байх ЗАРЧИМ-г л ярьж бна доо.

  4. Ганболд :
    2013-10-21 04:40

    Хууль гэж ЗААВАЛ мөрдөх журам албадан хийх үйлдэл биш гэж мунхагладаг даа. Ямартаа "ЧИНГИС" хаан маань "ИХ ЦААЗ, ЁС" хэмээн өгүүлж "ИХ ЗАСАГ"-аа гарган аюутугай, дагатугай, сахитугай гэж байх билээ. НИЙТЭЭР ДАГАХ төрийн дээд эрх мэдэл бүхий бүтцээс ёсчлон гаргасан нийгмийн хэм хэмжээг тохируулагч эрх зүйг "ХУУЛЬ", олноороо САХИХ нийгмийн тулгуур эрх зүйг "ЖУРАМ", хэсэг бүлгээрээ МӨРДӨХ эрх зүйг "ЗАХИРАМЖ" гэх мэтчилэн хэн хүнд тодорхой ойлгомжтой бол амар байхсан. УИХ>"Хууль-журам-захирамж", ЗГ>"Журам-захирамж", ШҮҮХ>"Захирамж" л гаргана. Шүүхийн захирамж хуулийн дараа орно түүнд УИХ, ЗГ-н гишүүн ч захирагдан, ЗГ-н журамд УИХ, шүүхийн үйл ажиллагаа ч хамаарна гэхчлэн харилцан хяналттай байлгадаг бол эгэл түмэнд шудрага болно доо. "ЗГ шүүхийн захирамж гаргахгүй ба яаралтай "цаг үеийн асуудлаар" танхимаараа зөвшилцөн ЕС хариуцан захирамж гарган, харин журмаа УИХ-аар батлуулна, УИХ нь цаг үеийн болон гүйцэтгэх засаглалттай давхцуулж давсан журам гаргахгүй зөвхөн аль ч засгийн үед сахих журмыг ЗГ-аас санал авч, ямар ч шүүх шүүгч дагахуйц эцсийн захирамжийг бүрэн эрхээрээ 5/4-р гаргаж болно" гэхчлэн толгой эргүүлэхгүй хууль юмнуудыг маниас илүүтэй сэтгэж гаргаж болмоор санагддах юм. ХУУЛЬ гэж цаг үеийнхээ зөрчлийг зохицуулах, үүссэн асуудлыг намжаах арилгах гэж гаргадаг зүйл гэж боддог. Тиймээс шинэчлэгдэх сайжруулах үүднээс байнгын ажиллагаатай ПАРЛАМЕНТ гээчтэй болсон гэж ч ойлгодог. Түүнээс АМЬДРАЛЫГ хуулиар дарангуйлж, иргэдээ хуулиар дээрэлхдэг төртэй байж боломгүй болоол ЭРХ ЧӨЛӨӨт нийгмийг эрэлхийлдэг мэт.

  5. Pixy :
    2013-09-01 15:30

    Ih taalagdlaa. Mash saihan, heregtei medeelel tavisan bna. Tuuhen ach holbogdoltoi uyalduulsan ni iluu ih taalagdlaa. Ushuu zunduu ih saihan medeelluudiig oruulj baina gedegt itgej bna. Tanii oyunii dalaid ushuu ih amjilt husiye

  6. Наагий :
    2013-03-06 14:26

    Thanks. Маш их хэрэгтэй мэдээлэл байлаа. Амжилт хүсье.

  7. Sk :
    2013-02-19 22:10

    Tnx ih heregtseet medeelel bn. Tsaashid iluu ihiig oruulval ih bayarlah bolno shu :D AMJILT

  8. Victoria :
    2012-02-01 22:14

    very nice

Сэтгэгдэлийн тоо : 8

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл