Нийгэм хамгааллын эрх зүйн зарчим:

2010-12-27 07:47

 

 

Төлөвлөгөө

Оршил

1.    Нийгэм хамгааллын эрх зүйн зарчим

1.1 Бүх нийтээр нийгмийн хамгаалалд хамрагдах зарчим

1.2 . Нийгмийн хамгаалал олон төрөлтэй байх зарчим.

1.3 Нийгмийн хамгаалал хамгийн доод түвшинд ч хүрч үйлчлэх зарчим.

1.4 Нийгмийн хангамжийг баталгаатай эх үүсгэвэрээс санхүүжүүлэх зарчим

Дүгнэлт

Ном зүй

Нийгэм хамгааллын эрх зүйн зарчим:

Төр нь нийгмийн хамгааллыг баталгаатай байлгах, нөгөө талаас иргэдийн өмнө хариуцлага хүлээх үүднээс нийгмийн хамгааллын шаардлагатай мөнгөн хөрөнгийг бүрдүүлэхэд зайлшгүй оролцоно. Төрийг төлөөлж нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн байгууллагууд нийгмийн хамгааллын салбар дахь төрийн бодлого, нийгмийн даатгал болон халамжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих зэргээр ажиллана.Өнөөгийн нөхцөлд зөвхөн төрийн зүгээс иргэдэд үйлчилгээ үзүүлэх, санхүүжилтийг бүрэн хариуцах хэлбэрээс татгалзаж, иргэд - ажил олгогч /хуулийн этгээд/ - төр гэсэн гурвалсан холбоонд тулгуурлан, нэг талаасаа иргэд өөрөө өөрийгөө хариуцах боломж нөхцлийг зах зээлийн харилцаат нийгэмд бүрдүүлсэн байна. Иймд нийгмийн даатгалд сайн дураар, эсвэл заавал хэлбэрийн аль нэгээр даатгуулах боломжтой бөгөөд харин даатгалд хамрагдаж чадахгүй, мөн бие даан амьдрах чадваргүй иргэдэд халамжийн туслалцааг үзүүлэх боломж бүрдсэн байдаг.

Заавал хэлбэрээр нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн хувьд хөдөлмөрийн гэрээ гол үүрэг гүйцэтгэнэ. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан нийгмийн даатгалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс /тухайн сараас/ нийгмийн даатгалд заавал хамрагдан, төлвөл зохих шимтгэлийг ажил олгогч ба ажилтан хуульд заасан хувь хэмжээгээр авч байгаа цалин, хөдөлмөрийн хөлснөөс тооцон төлнө. Хэрэв хөдөлмөр эрхэлдэггүй бол яах вэ? Иргэн ажил олгогчтой

Like | Ангилал : Эрх зүй | Нийтэлсэн : Жанлав | Уншсан (1137) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл