Улс төрийн нам

2010-12-27 05:14

Улс төрийн нам

УЛС ТӨРИЙН НАМЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ.

Улс төрийн намын үүслийг ХVII-XVIII зууны үеэс эхлэн тооцдог бөгөөд энэ нь язгууртны дугуйлан, жлс төрийн клуб, олон түмнийм гэсэн гурван үе шатыг дамжин хөгжиж иржээ. Дугуйлан, клубын үе шатыг улс төрийн намын ТҮҮХИЙН ӨМНӨХ ҮЕ гэж үздэг. Европод олон түмнийг хамарсан улс төрийн намууд XIX зууны сүүлийн хагаст бүрэлдэснээр орчин үеийн намын үүсэл тавигдсан юм.

        Олон түмний нам эхэн үедээ анги, давхраа, шашны гэх зэрэг нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг илэрхийлэх хандлагатай байсан бол орчин үед ихэнх улс төрийн намууд аль болох олон сонгогчийн санал авах зорилгоор намууд аливаа асуудалд явцуу байр сууринаас биш, хүн амын нийт давхаргын эрх ашгийг төлөөлсөн хөтөлбөр дэвшүүлэх болов. Тэгэхдээ энэ нь бүх хүмүүсийн эрх ашгийг адилхан илэрхийлнэ гэсэн үг биш. Харин нам нь тодорхой бүлгийн эрх ашгийг сонирхон судалж, түүнд онол баримтлалаа тохируулж өөрчлөнө гэсэн үг. Намын оршин тогтнохын үндэс нь энэ юм.

УЛС ТӨРИЙН НАМ ГЭЖ ЮУ ВЭ?

Нам хэмээх нь рars - нэгэн зүйлийн хэсэг гэсэн латин үгнээс гаралтай ойлголт юм. Улс төрийн нам гэж юу вэ? гэдэг асуултанд олон янзын хандлага, тодорхойлолт байгаа ч эдгээрийг дүгнэвэл, нам гэдэг нь засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалтай нийгмийн институт юм.

Улс төрийн намын онцлог шинж нь гэвэл:
• Төрийн хэмжээнд засаглалыг авах, эсвэл түүнд оролцох зорилготой,
• Нийгмийн том бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой,
• өөрийн удирдах болон орон нутгийн байгууллагыг багтаасан зохион байгуулалтай бүтэцтэй,
• төрийн засаглалыг авахын тулд сонгогчдоор дэмжүүлэх эрмэлзэлтэй,
• нэгэн үзэл суртлын үндсэн дээр сайн дураараа эвлэлдсэн зохион байгуулалттай нэгдэл, холбоо байдаг явдал юм.

Намын туйлын зорилго бол сонгуульд ялж, засаг төрийн эрх мэдлийг авах, үгүй ядахад л төр засгаас гарах шийдвэрт нөлөөлөх явдал юм. Ийм учраас намыг төр засгаас олон түмэн, эсхүл олон түмнээс төр засаг гэсэн дээш доошоо босоо харилцаан дахь холбоос гэж үздэг.

Намууд өөрсдийн үзэл суртал, номлолыг үндэслэн улс орны нөхцөл байдал, олон нийтийн санаа бодлыг судалсны үндсэн дээр улс төрийн үйл ажиллагааны ОЙРЫН ЗОРИЛТУУДАА ТОДОРХОЙЛОХ ажил явуулдаг.

УЛС ТӨРИЙН НАМЫН БҮТЭЦ. Упс төрийн нам бүтцийн хувьд: - намын аппарат, -жирийн гишүүд, - намыг дэмжигч гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

УЛС ТӨРИЙН НАМЫН ЧИГ ҮҮРЭГ. Намын үйл ажиллагааны чиглэлээс хамаарч намын чиг үүргийг дотоод, гадаад гэж хоёр хуваадаг.

1. Дотоод үүрэг:
• Нам дэмжигчдээ улс төрийн талаар гэгээрүүлэх замаар гишүүн элсүүлэх,
• Уулзалт, сургалт-семинар зохион байгуулах, намаас гаргаж буй баримт бичиг, материалаар хангах, төв байгууллагаас анхан шатны байгууллагатайгаа холбоотой байх,
• Улс төрийн боловсон хүчнийг шилж сонгосны үндсэн дээр намын элит хэсэг ба улс төрийн лидерүүдийг бий болгох.

2. Гадаад үүрэг:
• Иргэдийн улс төрийн идэвхийг сэргээн, тэднийг аль болох улс төржүүлэх. Үүнд, ухуулга, сурталчилгаанаас гадна олон түмнийг хамарсан том жагсаал цуглаан зохион байгуулах асуудал хүртэл багтана.
• Бусад намуудтай эвсэх боломжийг судалж, өөрийн намын сонирхлыг бусад нам, хөдөлгөөний сонирхолтой нийцүүлэн улс төрийн эвсэл байгуулах.
• Намын хяналтын үүрэг. Тухайлбал, нам аль нэг байгууллагад өөрийн хүнийг (ялангуяа удирдлагаар) тавина гэдэг бол тэнд хяналтаа тогтоож байна гэсэн үг болно.
• Засгийн эрхийн төлөө тэмцэх. Энэ үүргээ сонгуулийн замаар гүйцэтгэдэг. Сонгууль бол намын үйл ажиллагаа хамгийн тод илэрдэг үйл явц мөн.
• Улс орны бүхий л хүрээг хамарсан улс төрийн бодлого боловсруулах. Засгийн эрхийг авсан нам бодлого, мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийг зорино. Энэ үед сөрөг нам нь шүүмжлэх, альтернатив бодлого боловсруулах, олонхийг хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

НАМЫН ХЭВ МАЯГ, АНГИЛАЛ. Улс төрийн намуудыг янз бүрийн шинж чанар, үйл ажиллагаа, төлөв байдлаар нь ангилж болно. Тэдгээрийг тоймлон үзвэл:





















НАМЫН ТОГТОЛЦОО. Тухайн улс орон нэг юм уу олон намын тогтолцоотой байх нь улс оронд тогтож буй улс төрийн дэглэм, олон түмний улс төрийн идэвхи, сонгуулийн хууль гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Одоо улс орнуудад нэг нам, хоёр нам, олон намын гэсэн гурван тогтолцоо байна. Сөрөг бусад намгүйгээр эрх баригчдын нам ганцаар оршин тогтнож төр засгийн эрхийг байнга атгаж байх үеийн намын системийг нэг намын тогтолцоо гэж нэрлэнэ. Тоталитар дэглэмтэй улс орнуудад голдуу нэг намын ноёрхол тогтож байдаг. Одоо Хятад, Куба, хойт Солонгост нэг намын ноёрхол байгаа ба манай улсад ч гэсэн 1990 он хүртэл ийм дэглэм оршиж байв.

Төр засгийн төлөө өрсөлдөөнд хоёр нам байнга давамгайлж, засаг төрийг ээлжлэн хэвшсэн системийг хоёр намын тогтолцоо гэдэг. Жишээ нь, Англид лейборист ба консерватив, Японд либерал ардчилсан ба социалист намууд, АНУ-д ардчилсан ба бүгд найрамдах нам зонхилон ээлжилж төр засгийн эрх барьж ирлээ.

Парламентдаа олон намууд суудал авсан байвал тухайн орныг олон намын тогтолцоотой гэж үздэг. Баруун Европын ардчилсан улс орнууд ихэвчлэн олон намын системт гэж тооцогддог.

Олон намын байгаагийн үндэс нь нийгмийн янз бүрийн бүлгүүд оршиж байгаа, тэдний сонирхлын олон янз байдлын илэрхийлэл юм.

МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН НАМУУД, ТҮҮНИЙ ТӨЛӨВШИЛ. Монгол оронд анхны улс төрийн нам 1920 онд үүссэн бөгөөд 1990 он хүртэл улс төрийн нэг намын дарангуйлалд байв. 1990 онд эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн нэг гол үр дүн нь улс төрийн янз бүрийн хандлага бүхий олон нам бий болсон явдал юм. Одоо (2002 оны 5-р сарын байдлаар) Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 18 нам оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрт:

1. Монгол ардын хувьсгалт нам
2. Ардчилсан нам (МҮАН, МСДН, МШАН, МАСМН, МАН 2000-12-26-нд нэгдэн нийлсэн)
3. Монголын ногоон нам (1990 онд байгуулагдсан)
4. Монгол ардын нам (1992)
5. Монголын бүгд найрамдах - Иргэний зориг нам (2001 онд МБНН, Иргэний зориг нам нэгдсэн)
6. Монголын ардчилсан шинэ социалист нам (1998)
7. Монголын ажилчны нам (1992)
8. Монголын уламжлалын нэгдсэн нам (1993 онд ММТНН, МХӨНН, МТТН нэгдэж байгуулагдсан)
9. Монголын үндэсний эв нэгдлийн нам (1994)
10. Монголын уламжлал, шудрага ёсны нам (1995)
11. Монголын ардчилсан социалист нам (1998)
12. Монголын залуучуудын нам (1998)
13. Монголын либерал ардчилсан нам (1998)
14. Монголын коммунист нам (1999)
15. Монголын хөдөөгийн хөгжлийн нам (1999)
16. Монголын иргэний ардчилсан шинэ либерал нам (2000)
17. Монголын шинэ социал демократ нам (2000)
18. Монголын угсаатны нэгдсэн социалист нам (2000)

Эдгээр намуудаас гурван нам 1992 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудалтай болж, нийт 76 суудлаас хувьсгалт нам - 70, МҮАН - 4, МСДН - 2 суудал тус тус эзэлж байсан байна.

Эдгээр намуудаас одоогоор монгол улсын төрийг давуу барьж байгаа хоёр намын тухайд :

Ардчилсан Нам нь Монголын улс төрийн намуудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.

Тус нам нь 2000 оны УИХ-ын сонгуульд Ногоон Намтай эвсэн оролцсон ч ганцхан суудалтай хоцорсон бөгөөд 2004 оны сонгуульд Эх Орон-Ардчилсан Шинэ Социалист Нам (өнөөгийн Эх Орон Нам)-тай "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулан оролцож 76 суудлын 34-ийг авсан. Гэхдээ сонгуулийн өмнө намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй 3 гишүүн нь ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон хэдий ч намаасаа хөөгдсөн. Эрх баригч МАХН-тай бараг тэнцүү суудалтай болсон тул зөвшилцсөний үндсэн дээр 2, 2 жилээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа хувааж барихаар тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү их эвслийн засгийн газар байгуулагдаж, ерөнхий сайдаар тус намын Ц.Элбэгдорж сонгогдсон. 2005 оны 5 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхсайханы нэрийг дэвшүүлсэн боловч намын зүгээс дэмжлэг үзүүлээгүйгээр барахгүй үндсэндээ эсрэг сурталчилгаа явуулснаар ялагдал хүлээсэн.

Эх орон-Ардчилал эвсэл задарснаар тус намын парламент дахь гишүүдийн ихэнх нь засгийн газраа хадгалж үлдэхийн тулд МАХН-ын бүлэгт элсэн орж, урвагчид хэмээн цоллуулж байсан нь ч нэмэр болсонгүй, Элбэгдоржийн засгийн газар 2005 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Үүний дараа намын бүлгээ байгуулсан боловч Үндсэн Хуулийн Цэц тэр талаар үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан тул Ардчилсан Намын Зөвлөл гэдэг нэрээр 26 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан.

2008 онд болсон сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн Улсын их хуралд 27 суудалтай болсон.

Дарга нар

Монгол ардын хувьсгалт нам :

Монгол Ардын Нам болж байгуулагдсан нь

Монгол улсын хамгийн анхны, ууган нам юм. 1921 оны 3-р сарын 1-нээс 3-нд Дээд Шивээ хотод хуралдсан хуралдаанаар Монгол Ардын Нам нэртэйгээр анх үндэс сууриа тавьжээ.

Нийгэмд учруулсан гэмт хэргүүд байсан эсэх талаар

МАХН нь коммунизмын үзэл суртлыг Монголын нийгэмд хүчээр тулгахын тулд 1937-1939 оны хооронд бүрэн бус тоогоор 80,000 орчим (тухайн үед Монгол улсын нийт иргэдийн 10%) гэм зэмгүй сэхээтэн, цэргийн зүтгэлтэн, нийгмийн зүтгэлтэн Монгол улсын иргэдийг хэлмэгдүүлэн олонхийг нь цаазаар авч шоронд хийх, тамлах гэх мэт ноцтой гэмт үйлдлүүдийг хийсэн юм. Мөн 1921-1940 оны хооронд буддын шашны 30,000 - 50,000 ламыг мөн дээрх байдлаар баривчилж, хороож, хорьж байжээ. 1960-1970-аад онд Сэхээтний төөрөгдөл нэртэй ажиллагаа явуулж Монголын олон зуун сэхээтнийг нийгмийн чухал албан тушаалуудаас зайлуулж хөдөө нутагт хамгийн хүнд нөхцөлтэй цалин багатай ажилд цөлөн хэлмэгдүүлж байжээ

Харилцаа

Монгол Улсын Засаг захиргааны бүх нэгжид МАХН-ын анхан шатны байгууллагууд байршин ажилладаг ба нийтдээ 121 мянга орчим гишүүнтэй. МАХН-ын дэргэд МАСЗХ, МАСЭХ, МАСОХ, МАХН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллага ажиллаж байна.

МАХН нь уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Англи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, ХБНГУ-ын Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

1 Солийн Данзан 1921 оны 3 сарын 3 1921 оны 9 сарын 26

Догсомын Бодоо[1] 1921 оны 9 сарын 27 1921 оны 11 сарын 22

2 Цэрэн-Очирын Дамбадорж 1921 оны 11 сарын 22 1923 оны 1 сарын 12 Нарийн бичгийн дарга (1922 оны 3 сарын 7 хүртэл үүрэг гүйцэтгэгч)

3 Ажвагийн Данзан 1923 оны 1 сарын 12 1924 оны 8 сарын 31 "Япон" Данзан

4 Цэрэн-Очирын Дамбадорж 1924 оны 8 сарын 31 1928 оны 10 сар

5 Өлзийгийн Бадрах 1928 оны 11 сарын 12 1932 оны 1 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

6 Бат-Очирын Элдэв-Очир 1928 оны 11 сарын 12 1930 оны 3 сарын 13 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

7 Пэлжидийн Гэндэн 1928 оны 11 сарын 12 1932 оны 6 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

8 Золбингийн Шижээ 1930 оны 3 сарын 13 1932 оны 6 сарын 30 Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

9 Бат-Очирын Элдэв-Очир 1932 оны 6 сарын 30 1937

Like | Ангилал : Улс Төр | Нийтэлсэн : Жанлав | Уншсан (3481) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. OYUNHUU :
    2013-04-15 18:26

    heregtei medeellee awch chadlaa thank you

  2. мөрөөдөл :
    2013-04-14 13:49

    Хэрэгтэй иэдээлэл байна баярлалаа

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл