Манлайлал

2010-12-27 05:49

 

 

Төлөвлөгөө

 

  1. Оршил
  2. Гол хэсэг                   -Манлайлал

           - Манлайлалын хөгжлийн чиг хандлагууд

            -МСS компианд хийсэн сэдэв дээрээ хийсэн судалгаа

            -Удирдагч гэж хэн бэ?

-Удирдагчид тавигдах шаардлага, болох арга зам

     3. Дүгнэлт

     4. Ном зүй

 

 

 

 

 

 

 

 

 

Манлайлал

Байгуулагыг удирдана гэдэг нь тухайн байгууллагын зорилго, зорилтоо биелүүлэхийн тулд шаардлагатай хувь нэмэрээ оруулах хэмжээнд хүртэл хүмүүс, хамт олны үйл ажиллагаанд удирдлагын зүгээс нөлөөлөх ур чадвар  юм. Манлайлал  гэдэг нь бусдад нөлөөлөх чадварыг хэлнэ.

Аливаа байгуулага зорилгод хүрэхийн тулд бусдыг удирдан чиглүүлж, тэдэнд нөлөөлөл үзүүлж буй хүнийг манлайлагч гэнэ. Манлайлалчид нь байгууллагын алс хэтийн төлвийг боловсруулахад авъяастай байхаас гадна боломжийг бусдаас илүү хурдан олж харах, үндэслэлтэй нарийн төлөвлөгөөг боловсруулах чадвартай байх ёстой.

Жинхэнэ манлайлагч хүн ба менежерүүд хоорондоо хэд хэдэн шинж чанараар ялгаатай байдаг. Үүнд:

       Манлайлагч

·         Аливаа юмыг хийхэд хугацаа зарцуулдаггүй

·         Удирдлагын шийдвэрлэвэл зохих асуудлуудыг гаргаж ирдэг.

·         Мэдлэг чадвар, зан байдлаараа бусдад үлгэр дууриал болж чаддаг.

 Менежер

·         Аливаа юмыг хийхэд хугацаа алдана /судалгаа, шинжилгээ гэх мэтээс болж/

·         Асуудлыг шийдвэрлэхэд оролцдог

Үүрэг даалгавар өгөх, шийдвэр гаргадаг

Эндээс үзвэл албан ёсны удирдагчийн үүрэг, манлайлагчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж чаддаг менежер амжилтанд хүрэх болно.

Өнөө үед манлайлах чадварын талаар хоёр үзэл баримтлал байдаг. Нэг нь манлайлах чадвар төрөлхийн авъяас, тийм учраас манлайлалд сургана гэдэг асуудал бүтэхгүй гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь манлайлах чадварт сургаж, цааш нь хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг.

    Ер нь манлайлах чадварт хурц ухаан, анхаарал, гоц ой, бүтээлч сэтгэлгээ гэх мэт сэтгэл зүйн төрөлхийн олон авъяас хэрэгтэй нь мэдээж.

    Орчин үед манлайлалыг удирдахуйн ухааны үүднээс хувь хүмүүс өөртөө бий болгон эзэмшиж болно гэж үзэж байна.

Манлайлалын хөгжлийн чиг хандлагууд

    I.        Хувийн шинж чанарын хандлага: 1930-1940 оны үед энэ хандлага эрчимтэй хөгжиж байсан. Манлайлах нь авъяас юм. Үүнийг байлиас заяадаг гэж үздэг.

  II.        Зан байдлын хандлага: 1960-1970 оны үед хөгжиж байсан хандлага юм. Хаилцааны ур чадвар сайтай хүн манлайлагч байна гэж үздэг.

 III.        Нөхцөл байдлын хандлага: 1980 оноос хойш хөгжиж ирсэн хандлага. Тухайн орчиндоо дасан зохицох чадвартай хүн манлайлагч байна гэж үздэг.

Нийгмийн сэтгэл зүйч Курт Левин манлайллын арга барилыг тодорхойлохдоо удирдлагын арга барилууд бүтээмжид хэрхэн нөлөөлсөн бэ? гэдгийг судалсан. Судалгааны явцад ажилчдыг 3 бүлэг болгон хуваагаад автократ, демократ, либерал удирдлагын арга барилаар тус тус удирдан дүгнэлт гаргажээ.

1.    Автократ /дарангуйлагч/: Их хэмжээний ажил хийгдсэн боловч сэдэлжүүлэлт бага, идэвх чармайлтгүй, бүлгийн уур амьсгал тайгүй байснаас бүтээмж чанар муу байсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

2.    Демократ /ардчилсан/: Бүтээмж өндөр байсан боловч чанар муу байсан.

3.    Хөндлөнгөөс үл оролцох буюу либериал: Судалгааны өгөөж гаргаагүй мэдээлэл хомс байсан бөгөөд энэ аргыг оюуны хувьд төлөлвшсөн чадварлаг ажилтантай үед хэрэглэх боломжтой гэж үзжээ.

Автократ арга барил: Ганцаар дарангуйлах, захиргаадах арга барил гэж бас нэрлэнэ. Энэхүү арга барил нь илүү мэдлэгтэй байхыг шаарддаг бөгөөд асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг олгодог. Хамт олны үйл ажиллагаа гүнзгий хямарч, ажил хэрэг хяналтаас гарсан нөхцөл байдалд илүү тохиромжтой.

Демократ арга барил: Тухайн арга барилаар олон хүний саналаар шийдвэр гаргах бөгөөд хамт олны хөгжил илүү өндөр түвшинд хүрч, үйл ажиллагаа нт хэвийн юм уу үсрэнгүй хурдацтай явагдаж байгаа, дэг журам, сахилга бат, хариуцлага, амьдрал, ажиллагааны ердийн хэм хэмжээтэй болсон байгууллагын хувьд илүү тохиромжтой боловч шийдвэр гаргахдаа цаг хугацаа их алдах, ажиллагсдын менежерт итгэх итгэл нь буурах сул тайтай.

Либериал арга барил:  Удирдлагын ажлын зарчмыг гаргаж өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих ба бусад асуудалдаа ажилтан өөрөө шийдвэрлэж байдаг арга барил юм. Байгууллагын үйл ажиллагаа хөгжлийнхөө оргилд хүрч өөрийн удирдлагыг үр дүнтэй хөгжүүлэх эхлэл тавигдсан нөхцөлд удирдлагын зүгээс хөндлөнгөөс оролцох оролцоог багасгасан энэхүү арга барил илүү тохиромжтой.

Холимог арга барил:  Тухайн нөхцөлд тохируулж дээрх арга барилын хэлбэрүүдээс тохиромжтой аргыг хослуулан хэрэглэхийг хэлнэ. Манлайлал ганцаараа үр дүнд хүрэхэд хэцүү байсан гэдгийг харах хэрэгтэй. Манлайлал ихэвчлэн удирдагчаар дамждаг ба удирдагч ихэвчлэн манлайлалыг үүсгэдэг учир ямар удирдагч манлайлалыг үүсгэдэг гэдгийг авч үзье

 

 

 

Удирдагч гэж хэн бэ?

Манайд зөвхөн албан тушаалтай эрх мэдэлтэй хүмүүсийг л удирдагч гэж үздэг өрөөсгөл хандлага байдаг. Байгууллагын менежер, дарга, ахлагч байх нь тухайн байгууллагын үүрэг функцыг гүйцэтгэх эрх мэдлийг танд өгч байгаа хэдий ч энэ нь таныг удирдагч болгочихгүй, таныг зөвхөн босс болгоно. Бусдад зөвхөн даргалахаас ялгаатай нь гэвэл удирдагчийн хувьд дагалдаж буй хүмүүс нь том зорилгод хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг.

Удирдана гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм.

 

Удирдагч менежер хоёрын ялгаа

1.Удирдагч- шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим, үнэт зүйлс, чиглэлийг тодорхойлогч, түүүндээ бусдыг зоригжуулан удирддаг хүн.

2.Менежер- Байгууллага, группын хүний болон бусад нөөцийг тогтсон журам, дүрэм, зарчмын дагуу захирдаг, зохицуулдаг хүн.

3.Манлайлагч- Ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн манлайлагч.

Менежер юмыг зөв хийдэг хүн.

Удирдагч бол зөв юм хийдэг хүн.

 

 

Удирдагч төрдөг үү? Бий болдог уу?

Удирдлагын талаарх Баасын онол /1989,1990 он/ ёсоор хүмүс лидер болдог гурван зам байна.

·     Хувийн зан чанарын онол:

Зарим хүмүүс байгалиас бусдыг удирдан манлайлах авъяас билэгтэй, зан чанартай төрдөг.

·     Их үйл явдлын онол:

Хямралт болон зарим чухал үйл явдлын үеэр энгийн нэгэн хүнд гайхамшигтай удирдагчийн зан чанарууд тодрон гарч ирж удирддаг.

·     Сонголтын онол:

Зарим хүмүүс лидер байх замыг өөрсдөө сонгодог. Лидерийн чадварт эдгээр хүмүүс суралцдаг. Энэ нь орчин үеийн хамгийн түгээмэл хэлбэр.

Сайн лидер бол төрдөггүй бий болдог. Хэрвээ таньд хүсэл зориг, тэвчээр хатуужил, нөр их хөдөлмөр байвал та ч гэсэн сайн лидер болж чадна. Энэ бол хэзээ ч дуусашгүй процесс юм. Тухайн хүнээс өөрөө өөрийгөө боловсруулах туршлага, сургалт шаардсан процесс юм.

 

Удирдагч гэж хүлээн зөвшөөрөгдөхөд юу нөлөөлөх вэ?

Хүмүүс таны шинж чанарыг үнэлэхээс илүүтэй таны хэн бэ гэдгийг юу хийж байгаагаар чинь үнэлэнэ. Үүгээр тэд таныг хүндэтгэж болох, итгэж болох хүн үү үгүй юу гэдгийг аль эсвэл эрх мэдэл албан тушаалаа өөрийнхөө төлөө ашиглан өөрөө сайхан харагдахыг хичээгч хүн байна уу гэдгийг ялгана.

Лидер хүнийг хэн бэ, юу мэддэг вэ, яаж хийдэг вэ гэдгээр үнэлдэг:

Хэн бэ? – Итгэл үнэмшил, зан характер

Мэдлэг – Ажил үүргээ, мөн хүнийг сайн мэдэх

Яаж хийдэг вэ? – Хэрхэн хэрэгжүүлдэг, зоригжуулдаг, чиглэл өгдөг.

Лидер хүнийг:

1-рт, Юу хийж чаддагийг нь тэр хүний чадвар, туршлагаар нь

2-рт, Хэрхэн яаж хийдгийг нь энерги, эрч хүч, хөдөлмөрч байдлаар нь

3-рт, Хэн бэ гэдгийг нь тэр хүний онцлог зан чанар, нэр хүндээр нь

4-рт, Ямар итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг нь алсын хараа, зорилго, түүндээ үнэнч байдлаар нь шинжин таньдаг.

Лидер хүн бусдыг зоригжуулагч, үлгэрлэгч хүн байх ёстой.

Лидерийн зарчмууд

1.   Чадвар:

Удирдагч хүний хувьд та ажлаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс тань юугаа яаж хийх ёстойг та маш сайн мэддэг байх.

2.   Хариуцлагыг бий болгох болон хариуцлагыг үүрэх:

Удирдаж буй байгууллага болон бүлгээ шинэ өндөрлөгт хүргэх арга замыг байнга хайдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт буруу зүйл хийвэл бусдыг буруутгах хэрэггүй. Нөхц

Like | Ангилал : Бусад | Нийтэлсэн : Жанлав | Уншсан (9419) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Hariult awagch :
    2013-11-19 22:09

    "Менежерийн үүрэг хариуцлага амжилтанд нөлөөлөх нь" Энэ сэдвийн дор хийсэн судалгаа байна уу ????? байвал сайн л байна..........

  2. Hariult awagch :
    2013-11-19 22:08

    "Менежерийн үүрэг хариуцлага амжилтанд нөлөөлөх нь" Энэ сэдвийн дор хийсэн судалгаа байна уу ????? байвал сайн л байна..........

  3. oogii :
    2012-12-14 15:23

    manlailaliin orchin veiin onol handlaga, mun sudalgaag ni awj bolhuu hariu

  4. zizi :
    2012-03-04 13:35

    udirdlagiin arga barilaan talaar iluu delderengui medeelel uguuch

  5. эутой :
    2011-12-17 21:59

    dandaa end tendees copydson yma tawih yma mu bn

  6. bi :
    2011-11-20 04:17

    goy

  7. aikerim :
    2011-04-13 17:02

    gogo blsn bna

Сэтгэгдэлийн тоо : 7

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл